sonin.mn
 
 
Азийн сагсанбөмбөгийн холбоо /PBA/-ны дүрмийн дагуу Ази Легионер тоглогч 6'3 буюу 190.5 сантиметрээс дээшгүй өндөртэй байх ёстой юм.
Харин манай сагсанбөмбөгчин Т.Санчирын өндөр 6'2"5 /189.23 см/ байжээ. Тэрбээр арван жилийн сурагч байх үеэсээ ердөө хоёрхон сантиметр өссөн байна. Ямартай ч дахиад нэгээс хоёр см илүү өндөр байсан бол түүнийг Монгол руу буцаах байжээ. Азийн легионер болохоор зориг шулуудсан Т.Санчир өнөөдөр өндрөө хэмжүүлж тэнцсэнээрээ эхний нэг шалгуурыг давж гарч чадлаа.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг