sonin.mn

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны нэрэмжит идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд маргааш эхэлнэ.

Энэ жилээс 21 аймгийн гурван бүс, Улаанбаатар хотын есөн дүүрэг, МХБХ-нд бүртгэлтэй клубүүд урьдчилсан шатанд өрсөлдөх юм. Энэ шатнаас шалгарсан багууд ирэх зургадугаар сард болох шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болно. Идэрчүүдийн УАШТ-ний нээлтийн тоглолт энэ сарын 18-нд буюу бямба гарагт талын бүсийн тоглолтоор эхлэхээр товлогджээ.

Бүсийн хуваарийг танилцуулахад, IV.18-24-нд Талын бүс (Хэнтий аймаг. Чингис хот), IV.20-24-нд Алтайн бүс (Завхан аймаг. Улиастай хот), IV.26-30-нд Хангайн бүс (Хөвсгөл аймаг. Мөрөн хот), IV.26-30-нд УБ хотын дүүргүүд, клубүүд (Улаанбаатар хот) өрсөлдөх юм.

Д.Өлзий

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг