sonin.mn
 
 АНУ-ын Нью-Йорк хотноо өнгөрсөн ням гарагт эхэлсэн “Өөрийгөө ялах” нэртэй зургаа ба 10 өдрийн хэт холын зайн гүйлтийн ДАШТ-д манай улсаас хөнгөн атлетик, уулын спортын мастер Бямбаагийн Буджаргал тэргүүтэй манай тамирчид амжилттай оролцож байна.
 
Түүний хамт эмэгтэй ахмад тамирчдын ангилалд манай хоёр тамирчин оролцож байгаа юм. Гүйгчид бороо орж цаг агаар таагүй байгаа хэдий ч гүйлтээ үргэлжлүүлсээр байна. Хоёр дахь удаагаа оролцож байгаа Б.Буджаргал гүйлтээ “Хөгжлөө эхлүүлцгээе” уриатай оролцож байна. Тэрбээр гүйлтийн спортоор 19 жил хичээллэсэн хэт холын зайн олон өдрийн гүйлтийн арвин туршлагатай, манай улсын хамгийн шилдэг тамирчин юм. Б.Буджаргал нь нэг өдөр буюу 24 цагийн гүйлтийн 2011, 2012, 2013 оны Монгол Улсын аварга бөгөөд 2013 онд 24 цагт 180 км гүйж улсын дээд амжилт тогтоосон билээ.
 
Энэ тамирчин өнгөрсөн жил Нью-Йорк хотод болсон зургаан өдрийн гүйлтийн ДАШТ-д ямар ч бэлтгэлгүй оролцоод 485 км гүйж, тавдугаар байр эзэлсэн юм. Харин энэ жил арван өдрийн гүйлтийн ДАШТ-д оролцохоор эртнээс бэлдсэн тэрээр БНСУ-д нэг, АНУ-д хоёр сарын бэлтгэл хийжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг