sonin.mn
 
Дорно-Өмнөд Ази, тэр дундаа Номхон далайд орших 17 мянга гаруй арал дээр орших, газар нутгийн хэмжээгээр дэлхийд 15-д, эдийн засгийн нийт хvчин чадлаараа 16-д эрэмбэлэгддэг Индонез улсын Палембанг хотод болсон боксын Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд Монголын ширэн бээлийтнvvд гайхалтай амжилттай оролцож ирээд удаагvй байна. Индонезийн Ерөнхийлөгчийн нэрэмжит энэхvv нэр хvндтэй тэмцээн 22 дахь удаагаа зохион байгуулагдахад Монголын боксчид хоёр алт, хоёр мөнгө, гурван хvрэл медаль хvртсэнээр багийн дvнгээр хоёрдугаар байрт шалгарч, Индонезийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа хоёронтоо мандуулж, сvлд дууллаа эгшиглvvлээд ирсэн. Эрэгтэйчvvдийн 56 кг-ын жинд, 2015 оны насанд хvрэгчдийн улсын аварга, спортын мастер Э.Цэндбаатар, 64 кг-д Олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг нар алтан медалиар энгэрээ мялааж төрийн дууллаа эгшиглvvлж, ямархуу чансаатай боксчид гэдгээ Индонезийн vзэгчид, өрсөлдөгчдөдөө мэдрvvлчихээд ирсэн. Тэгвэл Олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай, М.Нандинцэцэг нар мөнгө, Г.Ган-Эрдэнэ, О.Сувд- Эрдэнэ, Б.Тvвшинбат нар хvрэл медалийн тавцанд зогсч Монголын боксчдын яруу алдрын замналыг найдвартай залгамжилж яваагаа нотлосон юм. Индонезийн Ерөнхийлөгчийн нэрэмжит энэхvv тэмцээн нь ирэх наймдугаар сард Тайландын Бангкок хотноо зохиогдох Азийн аварга, аравдугаар сард Катарын Доха хотод болох ДАШТ зэрэг халуун бvсийн орнуудад болох томоохон тэмцээний өмнөх бие бялдрын дасан зохицолт болон халуун бvсийн бэлтгэлжилтэд маш vр дvнтэй тэмцээн болсон нь ойлгомжтой юм. 
Ингээд Индонезийн Ерөнхийлөгчийн нэрэмжит Палембангын Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээний аваргуудтай хийсэн яриаг эрхэм уншигч та болгооно уу.
 
56 КГ-Д ТVРVVЛСЭН СПОРТЫН МАСТЕР Э.ЦЭНДБААТАР:ХОЁР ГАРТАА Л НАЙДДАГ 
 
-За миний дvv Индонезийн Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн томоохон тэмцээнд тvрvvлж, алтан медаль авсанд уншигчдынхаа өмнөөс баяр хvргэе?
 
-Их баярлалаа.
 
-Хэд тоглож тvрvvлэв.Өрсөлдөгчид аль хэр байв? 
 
-Дөрөв тоглохдоо өрсөлдөгчдөө илт илvvрхэн ялалт байгуулсаар тvрvvлсэндээ их баяртай байгаа. Эхний раундад Энэтхэгийн боксчинтой тоглосон. Залуучуудын дэлхийн аваргын хvрэлтэй, нэлээн зууралдаж тоглодог боксчинг илт давуу хожсон. Хоёр дахь тоглолтоо Индонезийн боксчинтой хийж нутгийнх нь рингэн дээр 3:0-оор дуусгасан. Мөнгөн медалийн төлөө Египетийн боксчинтой тулалдаж 2:1-ээр буулгаж авсан. 
-Арабын Маракко, Тунис, Египет зэрэг орны боксчид хvчний тоглолт давамгай эзэмшсэн байдаг. Чамтай тулалдсан боксчин тэр талаар ямархуу байв? 
-Тийм юм билээ. Хоёр гар нь их хvчтэй байсан. Харин техник жаахан тааруухан санагдсан. 
 
-За аваргын төлөө хаанахын боксчинтой, яаж тулалдав даа? 
 
-Алтан медалийн төлөө залуучуудын Азийн аварга, Филлипин улсын боксчинтой тулалдан илт давуу буюу 3:0-оор хожиж, төрийн дууллаа эгшиглvvлсэн. 
-Энэ жилийн улсын аваргаар туршлагатай боксчин, Олон улсын хэмжээний мастер Э.Идэрхvvг хожиж анх удаа насанд хvрэгчдийн улсын аварга болсон байхаа? 
-Тийм. Оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт Идэрхvv ахыг хожсон тэр тоглолт надад их урам зориг, итгэл найдвар төрvvлсэн. Улсын аваргаас хойш байнгын бэлтгэлтэй байж байгаад саяын тэмцээнд санасандаа хvртэл тулалдаж аварга боллоо. Одоо энэ формоо алдалгvй бэлтгэлээ сайн хийж байгаад Азийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох нь энэ жилийн гол зорилго. 
 
-Улсын шигшээ багийн гишvvн болсноосоо хойш Олон улсын томоохон тэмцээнээс авч байгаа анхны тvрvv чинь саяын тэмцээн vv?
 
-Тийм. Насанд хvрэгчдийн хувьд анхны алтан медаль. Өмнө нь залуучуудын Азийн аваргаас хvрэл авч байсан. Цаашдаа Ази, дэлхийн тавцанд Монгол Улсынхаа төрийн далбааг олон удаа мандуулахыг хvсч байна. 
 
-Жиндээ орохын тулд аль хэдэн кг хасдаг вэ? 
 
-Тэр талаар ер нь гайгvй шvv. Жаахан хоолоо сойгоод л жиндээ орчихдог. Ойролцоогоор 2-3 кг хасдаг болохоор нэг их ачаалал ирдэггvй. 
-Боксын спортоор хэн багш дээр, хэдэн оноос хичээллэж эхэлсэн билээ? 
-Анх 2008 оноос Олон улсын хэмжээний мастер Энхтайван багш дээрээ хичээллэж эхэлсэн. Одоо ч гэсэн багштайгаа хичээллэдэг. Одоо шигшээ багийн гишvvний хувиар Батсvрэн багшийн удирдлага дор бэлтгэлээ хангадаг. 
 
-Индонез халуун бvсийн орон. Рингэн дээр тулалдаж байхад тэр талын хvндрэл мэдэгдсэн vv? 
 
-Аймаар мэдрэгдэж байсан. Гэхдээ тэнд хоёр хоносон болохоор яваандаа гайгvй болж байна лээ. 
-Жингийнхээ боксчдыг судалж байна уу. Хамгийн эвгvй өрсөлдөгчид аль улсын боксчид байгаа бол?
-Ер нь би рингэн дээр гараад хэн ч байсан ялна, зодчихно гээд л vздэг. Сая Энэтхэгтэй тоглоход эхний vед арын гарт нь нэлээн хэд оногдсон. Тэгээд жаахан уур хvрээд, арын гарыг нь гаргангуутаа хvнд цохилт хийж, цагаас өмнө дуусгасан. 
 
-Боксын удам бий юу? 
 
-Байхгvй. Удмаасаа ганцаараа рингэн дээр зодолдож яваа нь би. Хамаатан садан гээд ерөөсөө байхгvй. 
 
-Миний дvvгийн тоглол­тын гол онцлог, арга барил юу вэ?
 
-Багш нар, ах нар “Цэндээгийн хоёр гар хvчтэй” гэдэг. Би ч өөрөө мэдэрдэг. Тийм болохоор рингэн дээр гараад хоёр гартаа л найддаг. 
 
-Дуулгагvй тоглоход ямар байна. Мөрдөлдөж хөмсөг задрах гээд гэмтэл бэртэл авдаг л даа. Тэр талаар? 
 
-Надад дуулгагvй тоглох нь амар байдаг. Хуучин чинь шлем нvд рvv орж ирээд тэгээд өнөөхтэйгээ ноцолдох гэж нэг юм болдог байсан. Харин мөргөлдөхөөс аль болох зайлсхийх ёстой. Зарим боксчид ялагдаад ирэхээрээ зориуд мөргөөд байдаг л даа. Тэгэнгvvт нь аль болох өөртөө ойртуулахгvй, хvнд цохилтоор хашраахыг боддог. 
-Индонезийн тэмцээнд нэг их тvvртээгvй, ядаргаагvй тvрvvлсэн гэж багш, дасгалжуулагч нар нь ярьж байна лээ. Форм сайтай байгаагийн шинж л дээ? 
-Ер нь анхнаасаа илvvрхэж тоглоё гэсэн зорилготой байсан. Форм ер нь гайгvй байгаа. 
 
-Тоглолтын завсар­лагаанаар багш, дас­галжуулагч нар нь юу гэж зөвлөж байв? 
 
-Батсvрэн багш маш хэрэгтэй зөвлөгөөг өгч байсан. Орж гараад, арын гарыг нь гаргаад нvд гэсэн. Тэр зөвлөгөөгөөр нь тоглосоор алтан медаль авсан. 
-Шигшээ багийн ах нараас нь хэний тоглолт илvv таалагдаж, арга барилаас нь өөртөө шин­гээхийг боддог вэ? 
-Олон улсын хэмжээний мастер Отгондалай ахын тоглолт их таалагддаг. Хоёр гарын хvчтэй цохилттой, хурдтай гээд л. 
 
-Миний дvv энэ жил хэд хэдэн настай билээ?
 
-Одоо 10 сард 19 хvрнэ. 
 
-За миний дvv Азийн аварга, дэлхийн аваргад ам­жилттай оролцоорой. Монголын ард тvмэн боксчдоосоо, чамаас их амжилт хvлээж байгаа шvv?
 
-За их баярлалаа. Биднийг vргэлж дэмжиж байдаг Монголын ард тvмнээ олон ялалт, олон алтан медалиар vргэлж баярлуулахын төлөө хичээх болно. Рингэн дээр гарангуутаа дотроо “Монгол Улсынхаа төлөө” гээд л ямар ч өрсөлдөгч байсан балбаж өгөхийг л боддог. Миний боксын амжилт дөнгөж л эхэлж байна. Хойшдоо улам их хичээнэ ээ. 
 
64 КГ-Д ТVРVVЛСЭН ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР Б.ЧИНЗОРИГ:
 
-2015 он гарсаар хэд дэх Олон улсын тэмцээндээ тvрvvлээд ирэв?
 
-Саяын Индонезийн тэмцээн бол энэ жилийн хувьд хоёр дахь Олон улсын тэмцээн байсан. Улсын аваргаас хойш байнгын бэлтгэлтэй байж байгаад Индонезид сайхан тулалдаж тvрvvлээд ирсэн. 
 
-Жин аль хэр хасдаг вэ?
 
-Жингээ бариад байдаг болохоор яг тэмцээний өмнө хоёр кг орчим л хаядаг. 
 
-Хэд тоглож тvрvvлэв. Гол өрсөлдөгч чинь хаанахын боксчин байсан бэ? 
-Дөрөв ялж аварга болсон. Гол өрсөлдөгч маань Азийн наадмын хvрэл медалийн төлөө таарсан ч хөмсөг задарснаас болж тоглож чадалгvй хожигдсон Японы боксчин Масатсугу Кавачитай даагаа нэхсэн тоглолт байсан. 
 
-Одоо бол хөмсөг чинь сайхан эдгэсэн харагдаж байна? 
 
-Харин тийм. Оёо тавиулаад одоо гайгvй эдгэсэн. Дуулгагvй тоглодог болсноос хойш гол хvндрэл нь мөргөлдөөнөөс vvсдэг хөмсөг задрах, дух бяцрах зэрэг гэмтэл гэж хэлж болно. Тvvнээс л аль болох тойрч явах ёстой.
 
 
-Хэд тоглож тvрvvлэв. Гол єрсєлдєгч чинь хаанахын боксчин байсан бэ?
 
 -Анх 2005 онд “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Гантулга багш дээр боксын цагаан толгой заалгаж эхэлсэн. Одоо ч “Алдар” спорт хороо, Vндэсний шигшээ багийн тамирчин гэж явдаг. Дэд ахлагч цолтой. Саяын тэмцээний өмнө шигшээ багаараа байрлаж, маш сайн бэлтгэлтэй явсан. 
 
-Индонезийн Ерөн­хийлөг­чийн цомд хэдэн орон оролцов. Аль улсын боксчид илvv хvчтэй байсан бол? 
 
-За байз, 18 орон оролцсон юм байна. Манайхыг их онцолж, бид нар ч сайн тулалдсан. Багаараа тvрvvлэх ч боломжтой байсан. 69 кг-д Тvвшинбат ахын хөмсөгний хуучин шарх нь сэдрээд цааш тоглох боломжгvй болж, хvрэл медаль авсан. Уг нь тvрvvлэх бvрэн боломжтой байсан. Бас зарим нэг ялалтыг Индонезийн тал луйвардсан ч юм бий. 
 
-Дөрвөн ялалтыг хөн­гөхөн ажлаад авсан уу. Өрсөл­дөгч нарын­хаа тухайд? 
-Тоглолт болгондоо ач холбогдол өгч, бас нэлээн няхуур тоглосон. Аваргын төлөө нутгийн тамирчинтай гараад ирсэн чинь хөгжөөн дэмжигчид нь хашхиралдаад л сvйд болсон. Тэр vед “За баараггvй л ялахгvй бол болохгvй нь” гэдгийг маш сайн ойлгосон. Аваргын төлөө надтай тоглосон тэр Индонезийн боксчны талд шvvгчид илэрхий ажиллаж байгаа нь өмнөх хоёр тоглолтоос тодорхой харагдсан болохоор гарцаагvй л зодохгvй бол болохгvй байсан. Тэгээд л санасандаа хvртэл ажиллаж чадсан. 
 
-Боксын тэмцээний хамгийн зовлонтой юм нь мэдээж шvvгч нарын булхайтай шvvлт л байдаг шvv дээ? 
 
-Тэр зовлонг чинь байнга мэдэрч, амсдаг л даа. Нvдэнд харагдахгvй нууцаар хийгээд байгаа болохоор их зовлонтой, сэтгэлийн дарамттай байдаг. 
 
-Саяын тэмцээн дээр илэрхий луйвар аль хэр харагдав? 
 
-Ерөнхийдөө гайгvй. Гэхдээ л ганц нэг юм харагдаж л байсан. Бусад оронд болдог тэмцээнийг бодвол гайгvй гэж дvгнэсэн. 
 
-Хамгийн ойрын зорилго бол мэдээж Азийн аварга, дэлхийн аварга биз? 
 
-Тэгэлгvй яах вэ. Боксчин болж рингэн дээр тулалдаж яваа тамирчин бvрийн эрхэм зорилго бол тивийн аварга, тэгээд дэлхийн аваргаас медаль авах, тэгээд тvрvvлэх л байдаг. Азийн аваргад амжилт гаргаж рейтингээ гайгvй тогтоочихвол дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалаанд нөлөөлнө. Тийм болохоор Тайландын Банккокт болох Азийн аваргад маш сайн тулалдах нь эхний гол зорилго. 
 
-Азийн аваргын vеэр Банккокт ч жинхэнэ халуун шатаж байна даа?
 
-Тэгэх байх. Наймдугаар сард маш халуун байдаг гэсэн. Сая Индонезийн тэмцээнд оролцсон нь цаагуураа халуунд дасан зохицох эхний даваа байсан гэх юм уу даа. Индонез чинь бас л халуун газар байна лээ шvv. Одоо хамгийн эхний тэмцээн ялалтын баярт зориулсан Хабаровскийн Олон улсын тэмцээн байгаа. 
 
-Хабаровскийн тэмцээн чинь жил болгон зохиогддог байх аа? 
 
-Жил бvр зохиогддог Олон улсын чансаа өндөртэй, сайхан тэмцээн байдаг юм. Манай боксын нэг, хоёрдугаар шигшээ бvрэн бvрэлдэхvvнээрээ оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа. 
 
-Сая Индонезийн халуун аль хэр дасан зохицов доо? 
 
-Эхлээд гадаа бэлтгэл хийхэд хvчилтөрөгч дутагдаад их эвгvй юм билээ. Ер нь халуун оронд гадаа бэлтгэл хийж жин хасна гэдэг амаргvй даваа байдаг юм байна. Харин зааланд нь тоглоход агааржуулагч сайтай болохоор сэрvvхэн гайгvй юм билээ. 
 
 
-Сая Индонезийн халуун аль хэр дасан зохицов доо? 
 
-Өдөр болгон холбооны дэмжлэгийн хvчинд ийм амжилт гаргаад явж байна. Он гарсаар байнгын байрлаж бэлтгэлтэй байж байгаад дараагийн тэмцээнд явж байгаа. Янз бvрийн эм витаминжуулалт, байрлах байр ахуй хангамж гээд маш сайн анхаарч байгаа шvv. 
 
-Тамирчин хvний амжилт гаргах хамгийн гол хvчин зvйл бол ар гэрийн нөхцөл, туслалцаа дэмжлэг байдаг. Б.Чинзоригийн хувьд эхнэр хvvхэдтэй болж амжсан уу? 
 
-Амжаагvй л явна. Найз охин бол бий. Тийм болохоор одоохондоо ар гэрийн хувьд санаа зовох асуудал байхгvй. 
 
-Өмнөх 2014 онд хэдэн сард нь шигшээ багаараа байрлаж, байнгын бэлт­гэлтэй байсан бол?
 
-Гэртээ байх нь байхгvйгээсээ хамаагvй их. Байрлана, байнгын бэлтгэл, гадагшаа тэмцээнд явна гээд л. 2015 он гарсаар хөдөө цугларалтанд гарч байнга шахуу байрлаж байна. Тvvнээс гадна энэ жилийн хувьд нэлээн олон тэмцээн vзнэ. Тэмцээнээс тэмцээн дамжаад явчихна. Бидэнд бие физиологи, сэтгэл зvй, туршлага, дадлагын хувьд ч их өгөөжтэй жил болох байх. Энэ жилийн тактик маш сайн, зөв явж байгаа. 
 
-Монголын боксын сур­галт Азийн орнуудаас юугаараа ялгардаг вэ. Ер нь Азийн боксчидтой тулалдаж байхад ялгаа мэдрэгддэг vv?
 
-Манайх бол Оросын боксын школ дээр суурилсан тэгээд өөрийн гэсэн онцлогтой гэж боддог. Азийн боксчдоос нэлээн өөр шvv. Тэмцээнд явахын өмнө өсвөрийн улсын аваргыг vзэж байхад маш ширvvн өрсөлдөөн өрнөдөг болсон байна лээ. Бидний залуу халаа сайн бэлтгэгдэж байгаа юм билээ. Ер нь Монголын боксын ирээдvйд сэтгэл өндөр байгаа. 
 
-Чинзоригийн хувьд тог­лоход аль улсын боксчид арай эвгvй байдаг вэ? 
 
-Яг тэр энэ гэсэн юм байхгvй. Аль ч орных байсан чадвартай боксчин л эвгvй шvv дээ. Тэгэхээр тэднээс илvv чадвартай, тэднээс илvv хурдтай, хvчтэй байж л тэднийг буулгаж авна. 
 
-За Монгол Улсынхаа төрийн далбааг дэлхийн өнцөг булан бvрд мандуулж, удахгvй Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм алдар хvртэхийг ерөөе? 
 
-Маш их баярлалаа. Ерөөлөөр болог. Ард тvмнийхээ итгэлийг алдахгvй. Хойшид улам их хичээж, илvv их амжилт гаргахын төлөө зvтгэнэ ээ.
 
 
Эх сурвалж: