sonin.mn

Катарын Доха хотноо өнөөдөр бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. Тус тэмцээний 74, 97, 125 кг-ын жингийн тамирчид визний зөрчлийн улмаас Катарын хил давж чадаагүй учир гурван тамирчны оронд Дохад тамирчдаа дасгалжуулахаар очсон багш нар барилдахаар боллоо.

 

Учир нь Азийн аваргад бүтэн багаар оролцож байж ирэх намар болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн бүтэн багаар оролцох ёстой. Өөрөөр хэлбэл, манайхан Дохад 74, 97, 125 кг-ын жинд тамирчнаа барилдуулахгүй бол ирэх намар ЛасВегаст эдгээр жинд хүч үзэх эрхгүй болно.

 

Тиймээс манайхан хэцүү байдалд орохгүйн тулд энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ын жинд эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, 97 кг-д шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, 125 кг-ын жинд эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр нар барилдахаар бүртгүүлж, жингээ үзүүлжээ. Тамирчдынхаа оронд дэвжээнд гарсан дасгалжуулагч Б.Батбаяр дөнгөж сая эхний барилдаанаа хийж, Туркменистаны бөхийг 9:6 харьцаагаар яллаа.

 

А.Ханд

 

Эх сурвалж: new.mn