sonin.mn

 

Олон улсын Хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ Египетийн Порт-Саид цэнгэлдэх хүрээлэнд «Аль-Ахли» болон «Аль-Масри» клубуудын хооронд болсон хөл бөмбөгийн тэмцээний үеэр дэгдсэн эмх замбараагүй байдлын улмаас амь үрэгдэгсдийн гэр бүлийнхэнд тусламж болгон 250 мянган доллар өгсөн байна. Энэ мөнгийг «Аль-Ахли» нэрээр нээсэн буяны данс руу шилжүүлжээ.
 
«Хөл бөмбөгийн хувьд хар өдөр болсон. Надад их харамсалтай байна. Амь үрэгдэгсдийн дийлэнх нь залуучууд байсан» гэж ФИФА-гийн ерөнхийлөгч Йозеф Блаттер ярьсан байна. «Хөл бөмбөгийн хамтын нийгэмлэг, тэдгээрийн дотор ФИФА Египетийн ахан дүүсдээ туслах ёстой» гэж Блаттер хэлжээ.
Хоёрдугаар сарын 1-нд Порт-Саид цэнгэлдэх хүрээлэнд хөгжөөн дэмжигчдийн хооронд зодоон болсны улмаас 74 хүн амиа алдсан байна.
З.Амгалан