sonin.mn
Кувейт дэхь Монгол Улсын  ЭСЯ визний зөрчилд холбогдсон  чөлөөтийн бөхийн тамирчдын талаар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна. 
 
Катарын Доха хотод болох Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Манай шигшээ багийн гурван тамирчин, болон нэг дасгалжуулагч АНЭУ-ын Дубайн олон улсын онгоцны буудал дээр саатуулагдсан талаархи мэдээллийг манай ЭСЯ-нд тавдугаар сарын 4-ний өдөр Асашёорү Д.Давгадорж аварга анх утасдаж мэдэгдсэн. Манай ЭСЯ энэ тухай мэдээлэл авмагцаа АНЭУ-ын ГХЯ-ны хариуцсан ажилтан, Эмиратын цагаачдын алба, Дубай-н олон улсын онгоцны буудлын цагаачдын албаны хүмүүстэй холбогдож ямар учраас манай тамирчдыг саатуулсан талаар тодруулсан. Эдгээр тамирчид визийн болон бичиг баримтын зөрчилтэй, Катарт нэвтрэх боломжгүй учраас Дубайд саатуулагдсан ба Дубайн цагаачдын албанаас манай тамирчдын ирсэн Air China-гийн дараагийн нислэгээр буцаах болсныг мэдэгдсэн. Дараагийнх нь нислэгээр буюу тавдугаар сарын 6-ны 00:10 цагт Дубайгаас нисэхээр байсан ба манай тамирчид визийн болон бичиг баримтын зөрчилтэй учраас АНЭУ-аас нистэл нь саатуулсан байсныг Emirates airlines-д ажилладаг Намуун болон түүний хамт ажилладаг найзын туслалцаатайгаар хүлээлгийн танхимд оруулсан. Бид шөнөжин утсаар хоорондоо харилцаж юу болж байгаа талаар бие биендээ мэдээлэл өгч байсан.
Тодруулж хэлэхэд тавдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн бид олон газар луу утсаар ярьж аль болох тамирчдыг АНЭУ-аас Катар луу нисгэхээр хөөцөлдсөн боловч бичиг баримт визний зөрчилтэй байсан учраас Катарын тал хүлээж авах боломжгүй гэсэн. Мөн Катарт тэмцээнд оролцохоор ирсэн тамирчид болон дасгалжуулагч нар нэг удаагийн орж гарах визтэй байсан учраас бид хоорондоо байнга утсаар холбогдож мэдээллээ солилцож байсан.
 
Кувейт дэхь Монгол Улсын  ЭСЯ