sonin.mn
Боксын үндэсний шигшээ багийнхан өчигдөр ОХУ-ын Хабаровск хотноо болох ЗХУ-ын Баатар Коротковын нэрэмжит Олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнд хүчээ сорихоор эх орноосоо мордлоо.Тэд Оросын боксын холбооны тусгайлсан урилгаар энэ сарын 13-17-нд болох тус тэмцээнд хоёр дасгалжуулагч, шүүгч, тамирчид нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Тодруулбал, AIBA-гийн шүүгч ОУХМ Г.Бадрах, ОУХМ Г.Ган-Эрдэнэ (49 кг), спортын мастер М.Гандулам (52 кг), спортын мастер Э.Цэндбаатар (56 кг), ОУХМ Э.Идэрхүү (56 кг), ОУХМ Д.Отгондалай (60 кг), ОУХМ Б.Чинзориг (64 кг), спортын мастер О.Батзориг(69 кг), ОУХМ З.Энхзориг (69 кг), ОУХМ Ж.Отгонжаргал (75 кг), ОУХМ Н.Шинэбаяр (75 кг), ОУХМ С.Эрдэнэбаяр (81 кг) болон шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсүрэн, Д.Эрдэнэбаяр нар багтжээ.
 
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг