Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд боллоо. Хурлаар Үндэсний их баяр наадмын салбар хороодын ажлын төлөвлөгөөг баталлаа.
Баяр наадмын үеэр буюу долдугаар сарын 4-15-нд урлаг соёлын 16 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөө БСШУЯ-ны дэд сайд, Соёл урлагийн салбар хорооны дарга Я.Төмөрбаатар танилцууллаа.
Төрийн хүндэтгэлийн концертыг энэ жил анх удаа гадаа талбайд зохион байгуулна. Концерт Чингисийн талбайд долдугаар сарын 10-нд буюу Төрийн далбааны өдрөөр болох ажээ. Баяр наадмын өдрүүдэд тус талбайд сонгодог урлагийн үдшийн цэнгүүн, хүүхдийн гала концерт, Монгол туургатны бүжгийн их наадам, “Дээлтэй монгол” наадам, урлагийн шоу, гадаадын алдартай хамтлагуудын тоглолт, морин хуурын фестиваль, “Улаанбаатарын үдэш” цэнгүүн зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн Хүй долоон худагт “Адуучин” наадам болно.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн уламжлалт их баяр наадмаа төгөлдөр сайхан хийж, чанартай зохион байгуулах нь Үндэсний хорооны үүрэг. Үндэсний их баяр наадам бол Монгол Улсаа дэлхийд сурталчлах том арга хэмжээ. Тиймээс Соёл урлагийн салбар хороо болон Үндэсний бөх, морь, сур, шагайн салбар хорооноос зохион байгуулж буй ажил, арга хэмжээг дэмжиж, салбар хорооны ажлаа уялдуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх салбар хорооны дарга нарт үүрэг болголоо.
Баяр наадам болоход 52 хоног үлдээд байна. Ажлын төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор салбар хороод тус бүр төлөвлөсөн ажлаа чанартай сайн гүйцэтгэж, баяр наадмын бэлтгэлийг хангаж ажиллахыг тэрээр анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
KHRUEL EE NAADAM YAH VE ...!!!! NAM-YN DARGA BOLOKH YUM AA BODOOCH ...MONGOLCHUUD LEADERGUI HOL TOLGOIG OO OLOKH OO BOLILOO
ЭЭ БУРХАН МИНЬ НӨГӨӨ САГСУУ ХАР со гавъяат АРАЙ ОРООГҮЙ БАЙГАА,БҮҮ ҮЗЭГДЭЭСЭЙ БИЛЭЭ.
hygatsaa ni heterhii bogino baina,3 sariin hygatsaatai naadam hiivel yasiin,hytga tavilgui max ideed,hyndaga tavilgui arhi yygaad, aan.
Со г их дэмжиж байлаа. Ноднин юу ч хийгээгүй балласан шүү. Арай ч их сагсуурч байна даа. ӨӨр хүн л сонгоорой доо. Ардчилсан намаас л биш бол чадна даа.
Нээрээ тэр соо л биш байгаасай.Арай өөр арга барилтай үндэсний хэв маягаа түлхүү түмэн олонг уриалан дуудсан цар хүрээтэй ард түмэнд сүр хүчийг гайхуулхаар хийгээсээ!Цэнгэлдхийн гадаа болдог бол ХУУШУУРНЫ УЛСЫН АВРАГА зохиосонч яадгийн.Гоё зохион байгуулаарай хүмүүсээ.Ноднингийх шиг хонх хангинуулж лонх суллаад солонгос бүжиг эх орноо манаж буй эр цэргүүдээр маань битгийл хийлгээрээ гуйж байна!Ардчилал гэх хоосон солиорол туссан хүмүүс өөдтэй юм хийхгүй юм билээ!!Аймаг бологноос төлөөдөгчид сонгож тугаа бариад нутгын онцолгоо харуулсан том үзүүлэнч юмуу амьд үзүүлбэр машин дээр байрлуулаад талбайгаас их сүлд залхаар хөдөлхөд араас нь залгаад том шоу парад маягаар явж цэнгэлдхээр ороод ирвэл ямар байх бол!!