sonin.mn
ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Олон улсын хөл бөмбөгийн холбооныхны /ФИФА/ 19 жилийн хугацаанд авсан авлигын хэмжээ 10 тэрбум гаруй доллар болсон тухай АНУ-ын Ерөнхий прокурор Лоретта Линч мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, 2016 оны Америкийн Цомын төлөөх хөл бөмбөгийн тэмцээнд бэлтгэх явцад 110 сая орчим долларын авлига авчээ. Германы Цюрих хотод ФИФА-гийн төлөөлөгчдийг урт удаан хугацаанд мөрдөн шалгасны эцэст баривчилсан болохыг Линч онцлон хэлсэн байна. АНУ-ын Ерөнхий прокурорын тодруулснаар, тэднийг 20 жилийн турш айлган сүрдүүлж дарамталсан, мөнгө угаасан, луйвар хийсэн хэрэгт буруутгаж байгаа аж.
 
Түүнчлэн хууль бус орлого болох 150 сая долларыг эргүүлэн өгөхийг авлигын хэрэгт буруутгагдсан ФИФА-гийн зургаан гишүүн зөвшөөрсөн тухай мэдээлсэн байна.
 
Нийтдээ 14 хүн шалгагдаж байгаа аж. Энэ хүмүүс хэвлэл, мэдээллийнхэнтэй хууль бусаар гэрээ байгуулсан, шүүгч нарт нөлөөлсөн зэрэг бусад гэмт хэрэгт буруутай гэж Америкийн мөрдөн байцаагчид үзэж байна.
 
ФИФА-гийн гүйцэтгэх хорооны дэд ерөнхийлөгч нар болох Жеффи Уэбб болон Эухенио Фигередо, мөн Эдурдо Ли, Хулио Рока, Костас Таккас, Рафаэль Эскивель, Хосе Мария Марин зэрэг хэд хэдэн өндөр албан тушаалтныг авлигын хэрэгт сэжиглэн Германы Цюрих хотод баривчилсан тухай тавдугаар сарын 27-нд буюу мягмар гарагт мэдээлсэн билээ.
 
Д.Жаргал
 
 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг