sonin.mn
Олимпийн наадмыг зохион байгуулах эрх авсан хотод спортын нэг төрлийг наадмын хөтөлбөрт багтаах эрх олгодог бөгөөд 2020 оны Токиогийн олимпийн наадамд сүмо бөх орж чадаагүй байна.
 
Токиогийн зуны олимпийн наадмыг Зохион байгуулах хороо энэ сарын 22-нд хуралдаж, нэмэлт спортын төрлийн талаар авч хэлэлцэхэд Японы  сүмо бөхийг олимпийн хөтөлбөрт оруулсангүй. Уг хөтөлбөрт нийт 26 спортын холбоо нэрээ дэвшүүлснээс анхан шатны шалгаруулалтын дараа найман спортын төрөлд үлджээ.
 
Тухайлбал, софтбол, боулинг, хаданд авиралт, сквеш, сёрфинг, каратэ, үшү, дугуйн тэшүүрийн төрлүүд багтжээ. Эдгээр төрөл ирэх наймдугаар сард болох сүүлийн шалгаруулалтад орохоор болжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг