Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны хурлыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх удирдан явууллаа. Хурлаар баяр наадмын бэлтгэл ажлын явцын талаар салбар хороодын дарга нар мэдээлэл хийлээ.
“Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталж, эрлийз буюу шинэ цагийн монгол морьдыг долдугаар сарын 13-нд Хүй долоон худагт уралдуулахаар шийдвэрлэлээ. Мөн Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг баталлаа.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх салбар хороодын дарга нарт ажлаа сайтар нягталж, Хүй долоон худаг болон Төвцэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажлыг долдугаар сарын 5 гэхэд дуусгаж бэлэн болгох, засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар заавар зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны даргад даалгалаа.
Хурдан морьдын салбар хороонд шинээр батлагдсан журмыг уяачдад танилцуулж заавар өгөх, уралдаанд морьдыг эмээлтэй, унаач хүүхдүүдийг хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч, гуталтай уралдуулах ажлыг одооноос сурталчилж ажиллахыг анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Сайд Хүрэлсүх ээ. Эдийн засаг ийм хүнд байгаа үед урлагийнхан үнэгүй дуулаад бусад морь,сур,бөхийн холбоод өөрсдийн зардлаар уралдаанаа хийж болно шүү дээ
Урлагийнхан төрийн хулгайч нартай хамтран мөнгө угааж байна шүү дээ. Заавал мөнгөөр баяр тэмдэглэх хэрэггүй шүү дээ.Энэ төсөвлөсөн мөнгөөр хэдэн цэцэрлэг үгүй бол хүүхдийн шүдний эмнэлэг бариачээ. Мөнгөөр наадам тэмдэглэхийг эсэргүүцэж байна.
Нээрээ бид эх орныхоо төлөө үнэгүй дуулах дуучидгүй юм байна. Төрийн баяраар мөнгө угаадаг хулгайч нар та нар муугаа үзнэ дээ.
Баяр нэрээр мөнгө угааж хулгайлдаг хулгайч нарыг эсэргүүцээчээ манайхаан......
ESERGUUZEJ BNA.
sanal neg bna gants duu gonginocihood hediig hulgailna
Наад мөнгөөрөө тэр цэвэрлэх байгууламжаа өргөтгөөч хэдэн хүн ч гэсэн ажилтай байг л дээ хотын хөгжилд нэмэр биздээ 1 удаа ийм их мөнгөөр наадамлахаа болиоч Ноднин уржнан тэр Сосорбарам гээч яаж шавааралдсан тоглолт гээч юм хийж мөнгө идсэн энэ бүхний хариуцлагыг аудит хийж шалгах хэрэгтэй бусуу