sonin.mn
“Өмнөговь аймгийн аварга адуучин” тэмцээн Булган сумын Дал багийн нутаг “Нүцгэн”-д боллоо. Гурав дахь жилдээ зохион байгуулж уг тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Үйлдвэр хөдөө аж ахуйн газар нар хамтран зохион байгуулжээ.
 
Аймгийн аварга шалгаруулах Адуучин тэмцээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Түвшинбаяр, ТЗУХ-ийн дарга Ш.Бат-Эрдэнэ, ХБХ-ийн дарга Т.Дөлбаяр нарын албаны хүмүүс оролцсон юм. 
 
"Адуучин" тэмцээнд сум бүрийн шилдэг адуучдын төлөөлөл 31 тамирчин оролцож уурга ташуур шүүрэх, уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал булгиулах зэрэг төрлөөр ур чадвараа сорьсон байна.
 
Энэ жилийн тэмцээний аваргаар Өмнөговь аймгийн Баяндалай сумын адуучин шилдэг манлай хүлгэч, спортын мастер Б.Ууганбаяр шалгарсан бол 2-р байранд Булган сумын адуучин Д.Бундхорол, 3-р байранд Хүрмэн сумын адуучин Энхбаяр нар шалгарсан байна.
 
“Өмнөговь аймгийн аварга адуучин -2015” тэмцээний ялагч Б.Ууганбаяр Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо. 
 
Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Адуучин” тэмцээн нь адууны соёлыг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. 
 
Эх сурвалж: