sonin.mn
Морин спорт уралдааны үндэсний холбооноос зохион байгуулдаг “Их хүлэгч” уралдаан ирэх сарын 10-нд Хүй долоон худагт болно. Уралдааныг үндэсний их баяр наадмын хязаалан, шүдлэн насны морьдын уралдааны дараа зохион байгуулах аж. 
 
Энэхүү их насны холч хурдан хүлэг морьдын уралдааны унаач нь 18 нас хүрсэн байх шаардлагатай аж. Харин морьдын үүлдэр угсааг харгалзалгүйгээр 30 километрийн зайнд уралдуулж, тод магнайг тодруулах юм байна.
 
Эх сурвалж: "Монголын үнэн"  сонин