sonin.mn
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд  Монголын гардан тулааны холбооны тэргүүн доктор, профессор С.Хаянгарваа бараалхан гардан тулааны Хар бүс, “III дан” зэрэг олгосон байна.
 
Шадар сайд У.Хүрэлсүх нь Монголын гардан тулааны холбооны үйл ажиллагааг идэвхтэй дэмжигчдийн нэг бөгөөд 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийн төгссөн ба энэ хугацаандаа гардан тулааны спортоор өнөөг хүртэл тасралтгүй хичээллэж байгаа юм.
 
 
Тэрээр гардан тулааны урлаг нь хүнд эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн өв тэгш хүмүүжил олгон эх оронч, эр зоригтой, хатуужил тэвчээртэй болгох чухал спортын төрөл болохыг онцлон дурдаж цаашид Монгол Улс даяар улам түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж идэвхтэй хамтран ажиллахыг хүслээ.