sonin.mn
ОХУ-ын Тюмень хотноо өнгөрсөн амралтын өдөр эхэлсэн жүдо бөхийн “Их-дуулга" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Олимпын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд 55 орны 328 жүдоч өрсөлджээ. 
 
Манай шигшээ багаас эрэгтэй 12, эмэгтэй есөн жүдоч Тюмений татамид өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа алт, Ц.Цэрэннадмид мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх хүрэл медаль хүртсэн.
 
Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Лхамдэгд нар VII байр эзэлжээ. 
 
Тэмцээнээс 18 орон медаль хүртсэнээс Япон улс зургаан алт, хоёр мөнгө, нэг хүрэл, гурван шагналт байрыг авснаар тэргүүлсэн байна. Манай улс алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртэж, гуравдугаар байрт орсон байна.
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин