sonin.mn
Булган аймгийн Сайхан сумынхан өнгөрсөн өдрүүдэд дөрвөн түмэн адууны баяраа хийж хотол олноороо өргөн дэлгэр наадлаа. Энэхүү наадмын бөхийн барилдаанд улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдсанаас олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, улсын харцага Н.Түвшинбаяр түрүүлж, улсын начин Р.Пүрэвдагва үзүүрлэжээ.
 
Энэ жилийн улсын наадмын дөрвийн даваанд улсын харцага Н.Түвшинбаяр шинээр Монгол Улсын начин цол хүртсэн А.Алтанхуягт өвдөг шороодсон юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг