sonin.mn
Кикбоксын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, сонирхогчдын боксын Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, ОУХМ Борын Ганбаатар Сүхбаатар аймгийн наадамд барилдаж аймгийн начин цолтон болжээ.
 
Тэрбээр боксын спортоос гадна үндэсний бөхөөр чамгүй сайн барилддаг гэдгээ ийнхүү нотоллоо. Мөн хурдан морь сонирхож,  багадаа уралдааны морь унаж өссөн Б.Ганбаатар төрсөн нутаг Сүхбаатар аймгийн  Баяндэлгэр сумынхаа 90 жилийн ойн наадамд азарга уяж  айрагдуулсан байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг