БНСУ-ын Гванжу хотноо болсон Дэлхийн оюутан залуучуудын эв нэгдэл, найрамдал, нөхөрлөлийн билэгдэл болсон Оюутны спортын XXVIII Универсиадад амжилттай оролцсон баг тамирчид, дасгалжуулагчдад Монгол Улсын Засгийн газар хүндэтгэл үзүүлж, спортын өндөр амжилт хүслээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү ёслолын үеэр “Алдартнуудаа төрийн дээд одон медалиар шагнахаас гадна санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлдэг шийдвэрийг тэртээ 1998 онд санаачилсан.
Энэ бодлогоо Засгийн газар цаашид ч үргэлжлүүлнэ. Дэлхийн том универсиадад баг хамт олноороо амжилттай оролцож, Монгол Улсын төрийн далбаагаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн тамирчид, дасгалжуулагч нартаа амжилт хүсье” гэж онцолж хэллээ.
Дэлхийн оюутны спортын наадмын жүдо бөхийн төрөлд алтан медаль хүртсэн Доржсүрэнгийн Сумъяад Засгийн газрын 2014 оны тогтоолын дагуу 30 сая төгрөг, буудлагын төрөлд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Энхтайваны Даваахүүд 36 сая, жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэгт 10 сая, буудлагын төрөлд мөнгө, хүрэл медаль хүртсэн Оюуны Төгөлдөр, Энхтайваны Бадамгарав нарт тус бүр зургаан сая төгрөгийн мөнгөн шагнал олгох Батламжийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Ингээд л улс уруугаа яваад байгаа шалтгаан энэ дээ. булчингийн хүчээр хаа хол явах вэ???? Эд ямар толгойтой удирдагчид вэ гэдгээ л харуулаад байгаа юм. Нөгөө л бөхчүүдээ шагнаж. Өнөө оюун ухааны тэмцээнд дэлхийн аварга болсон хүүхдүүдэд юу ч хялайлгаагүй шүү дээ. Ичиг ичиг толгойгүй Монголчууд!!!!! Хүй нэгдлийн сэтгэлгээгээрээ л арслан зааныг дийлэх гээд байх шиг байна. кккк ингэхлээр ч улс орон уруудахаас ч яах вэ дээ. Ядаж нэг эмнэлэг барихад энэ мөнгөө өгөөсэй, еэ чааваас.
Д.Сумъяад баяр хүргэе. Үнэхээр дайчин охин шүү.
Avilgachid ch mungiig tsatsah yumaa. Odoo uvuu nariin, emee nariin, yasliin huuhdiin temtseend orood irsen humuus shagnal avna geed dairna daa.Ulsiin ur olon trillion tugrug bolj Mongolbank tugrug emisseer gargan sanhuujuulj baihad zardlaa hasaach, Saihanbileg novshoo