sonin.mn
Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмаар Сэлэнгэ нутгийн хүү, аймгийн хурц арслан Б.Одгэрэл Монгол төрийнхөө наадамд зургаа давж, Монгол Улсын “Харцага” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж, нутгийн зон олон хийгээд бөх сонирхогч олноо баясгасан билээ.
 
Сумынхаа түүхэнд бичигдэх шинэхэн “Харцага” Б.Одгэрэл бол Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын түүхэнд 38 жил завсарласаны дараа улсын цол авч ирж байгаа бөх ажээ.
 
Иймээс унасан газар, угаасан усных нь зон олон Жавхлантчууд Монгол Улсын “Харцага” Б.Одгэрэлдээ хүндэтгэл үзүүлэх бэсрэг наадмыг ирэх сарын 2-ны өдөр зохион байгуулахаар товолжээ.
 
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг