sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ibtimes/. “Өвлийн олимп-2022”  наадмыг зохион байгуулах хотыг сонгох сүүлийн хугацаа ойртож байгаатай холбогдуулан уг наадмыг зохион байгуулах хотын шалгаруулалтаас Бээжинг хасахыг шаардсан хүсэлтийг Уйгур, Монгол, Түвдийн идэвхтэнүүд Олон улсын олимпийн хороонд /ОУОХ/ илгээсэн байна.
 
Бээжин болон Казахстаны Алмат хотын аль нэг нь наадмыг зохион байгуулах эрхийг авах бөгөөд үүнийг ирэх баасан гарагт буюу энэ сарын 31-нд Малайзын Куала Лумпурт шалгаруулах юм.
 
Дэлхийн Уйгарын конгрессын ерөнхийлөгч, Өвөр Монголын Хүний эрхийн мэдээллийн төвийн захирал болон Түвдийн улс төрийн хоригдол асан, "БНХАУ-ын төлөөх санаачилга" хөдөлгөөний тэргүүн нарын гарын үсэгтэй хүсэлтийг өнгөрсөн пүрэв гарагт ОУОХ-нд илгээсэн байна.
 
Уг хүсэлтэд, “түвдүүд, уйгурууд, Өвөр Монголын ард иргэд, хан хятадуудын нэрийн өмнөөс бид нэгдэн, олимпийн наадам зохион байгуулах өөр нэгэн эрхийг БНХАУ-д олгохгүй байхыг ОУОХ-ын гишүүд та бүхнээс хүсэж байна. Бидний төлөөлж буй ард иргэд БНХАУ-ын Засгийн газрын хүний эрхийг үл хүндэтгэсэн байдлыг биеэрээ туулсан билээ” гэж бичжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг