sonin.mn
Чөлөөт бөхийн “Poland Open” ХIХ дахь олон улсын тэмцээн Польшийн Варшав хотноо энэ сарын 24-26-нд болж, 20 орны 132 тамирчин зодоглолоо.
 
Эхний өдөр 48, 55, 60, 69 кг-ын жинд эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан болж манай дөрвөн эмэгтэй бөх барилдсанаас 69 кг-ын жинд ДАШТ-ий гурван хүрэл медальт, МУГТ О.Насанбурмаа алтан медаль хүртэв.
 
Энэхүү жинд 18 бөх барилдсанаас О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Литивийн бөх Дануте Домикатетэг 10:0, гуравдугаар тойрогт францийн бөх Кунтиа Весканыг 8:4 онооны харьцаагаар хожиж, мөнгөн медалийн төлөө Канадын бөх Дорити Элзебат Йетсийг 16:4, Польшийн бөх Агнеска Мерзчук Кордусыг 12:4 онооны харьцаагаар ялжээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг