sonin.mn
Төрийн их баяр наадмаар улсын начин цол хүртэж, нутгийн зон олноо баярлуулсан Эрдэнэдалай сумын уугуул А. Алтанхуяг, Э. Даш нарыг Дундговь аймгийн Хүндэт иргэнээр өргөмжилж байна.
 
Мөр зэрэгцэн Улсын начин цол зүүсэн бөхчүүддээ Хүндэт иргэний цол өргөмжлөлийг дагалдуулж аймгийн ИТХ, ЗДТГ тус бүр таван сая төгрөг гардуулж, мөн шинэ начингуудын наадмын дэвжээнд татуулсан хөрөг бүхий хивсийг Эрдэнэт үйлдвэрт захиалан хийлгэж дурсгал болгон өгөх ажээ. Шагналыг маргааш Мандалговь хотын 50 жилийн ойн баяр наадмын үеэр гардуулна. 
 
Түүнчлэн УИХ- ын гишүүн Б. Наранхүү хоёр начинд 120 сая төгрөгийн өртөг бүхий хоёр өрөө байр бэлэглэж байгаагаа дуулгасан байна.
 
Дундговь Т. Отгонтуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг