sonin.mn
“Монголын тал нутаг”олон улсын марафон гүйлтийн тэмцээн 19 дэх жилдээ өнгөрөгч ням гарагт “Өндөр дов” жуулчны баазын дэргэд боллоо.
Монголын хөнгөн атлетикийн холбоо /МХАХ/, Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Японы марафон гүйлтийн нийгэмлэг хамтран зохион байгуулав.
 
Тус тэмцээн сонирхогчдын 3км болон 5км, мэргэжлийн тамирчдын хагас марафоны 10 км болон 21 км гэсэн ангилалтайгаар бүх насныхныг хамарч, ангилал тус бүрт шилдгүүдийг тодруулан шагнаж урамшуулсан юм. Хагас марафоны 2 ангиллын тэргүүн байрны тамирчдад хурдан удмын даага бэлэглэсэн нь уг тэмцээнийг үзэж сонирхсон олныг баясгасан онцлог бэлэг байлаа. 
 
ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас олон нийтийн эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгын хүрээнд уг марафоныг ивээн тэтгэж, хамтран ажиллажээ.
 
Энэхүү тэмцээнд БНСУ, БНХАУ, Япон, Америк зэрэг олон улсын 105 тамирчин, Монголын 269 тамирчин, Пара гүйлтийн 18 тамирчин хурд хүчээ сорив.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг