sonin.mn
АНУ-ын Лос-Анжелес хотод Тусгай олимпийн зуны тоглолт нээлтээ хийлээ.
 
Уг олимпийг ойролцоогоор 500 мянган хүн үзэж сонирхон, ESPN суваг дэлхий даяар шууд дамжуулж эхэлсэн байна. Энэ удаагийн зуны наадамд нийт 7000 гаруй тамирчид, 3000 гаруй дасгалжуулагчид оролцож буй бөгөөд 177 улс спортын 25 төрлөөр өрсөлдөх аж.
 
 
Монгол Улсын хувьд Тусгай олимпийн зуны наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд. нээлтийн ажиллагаанд манай тамирчид бамбар асаах ёслолд оролцлоо.