sonin.mn
Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотноо ирэх сарын 24-30-нд болно. Тэмцээнд өрсөлдөх баг, бүрэлдэхүүнийг албан ёсоор хараахан зарлаагүй байгаа ч шигшээ багийн нийт тамирчид Орхон аймаг дахь “Сэлэнгэ” амралтад бэлтгэлдээ нэгдсэн цугларалтад гараад байна.
 
Эл тэмцээн нь олимпийн өмнөх ДАШТ тул олон орон оролцон, өрсөлдөөнтэй болно хэмээн тэмцээнийг үзэхээр дэмжигчид онгоц, галт тэрэг, машины аль алинаар нь зорчих нөхцлөө бүрдүүлж эхэлжээ. Энэ талаар Монголын жүдо бөхийн холбоо  анхаарал хандуулж, тодорхой зохион байгуулалт хийж байгаа аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг