sonin.mn
Дэлхийн Тусгай олимп АНУ-ын Лос Анжелес хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд оролцож буй манай баг тамирчдаас бөөрөнцөг шидэлтийн төрөлд Б.Тулга хүрэл медаль хүртжээ. Энэ удаагийн тусгай олимпт 170 гаруй орны 7000 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 16 тамирчин багш дасгалжуулагчийн хамт оролцож байна.
 
Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулан оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил эгэл нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг нийгэм, олон нийтэд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага юм. Оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулан зуны болон өвлийн олимпыг хоёр жил тутам ээлжлэн зохион байгуулдаг аж.
 
 Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг