sonin.mn
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргал өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-нд зочиллоо.
 
Түүнийг тус хорооноос "Токио 2020" олимпийн их наадмын Монголын багийн элчээр томилон, МҮОХ-ны "Олимпийн Алтан-Очир" одонгоор шагнасан юм.
 
Түүний аав, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбат 1964 оны Токиогийн олимпийн наадамд тамирчнаар оролцож байсан бол хүү нь ийнхүү Токиод болох олимпод Монголын шигшээ багийн элчийн эрхэм үүрэгтэй оролцох нь.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг