sonin.mn
ПОЛИГОН АЛАБИНО. /Москва муж/. /TASS/.  Зам дээрх бүх саадыг амжилттай даван туулсан Оросын танкчид “Танкийн биатлон” олон улсын тэмцээний эхний өдөр тэргүүлжээ. Энэ тухай уг тэмцээний ерөнхий шүүгч, хошууч генерал Евгений Поплавский мэдээлсэн байна.
 
Наймдугаар сарын 1-нд буюу тэмцээн эхэлсэн эхний өдөр Орос, Серби, Тажикистан, Никарагуа, Венесуэл, Монгол болон Ангол гэсэн долоон улсын баг оролцсон гурван тэмцээн болсон байна. Эхний тэмцээнд нийлбэр дүнгээр Оросын баг тэргүүлжээ. Хоёрдугаарт Сербийн танкчид, гуравдугаарт, Тажикистаны баг орсон байна.
 
Тэмцээний бүх дүнг ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны цахим хуудасны "Армийн олон улсын тоглолт-2015" хэсгээс үзэж болох аж. Оросын хоёрдугаар баг өнөөдөр анхны тэмцээндээ оролцоно. Энэ жилийн “Танкийн биатлон”-д 13 орны 39 баг оролцож байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг