sonin.mn
Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-нд Гонконгт болно. Энэ удаагийн тэмцээнд Монголын Оюун ухааны академийн  20 тамирчин оюун ухаанаа өрсөлдүүлэн уралдах аж. Тэд тус тэмцээний бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх юм.
 
Мөн ирэх есдүгээр сарын 5-нд болох Турк улсад болох түргэн бодолтын тэмцээнд манай 5 тамирчин, есдүгээр сарын 6-нд Ой тогтоолт, чээж бодолтын тэмцээнд 5 тамирчин тус тус оролцоно.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг