sonin.mn
 Зуунмод сумын засаг даргын санаачилгаар бүрдсэн өсвөрийн бейсболчид анхны тэмцээндээ оролцов. KIA тайгерсийн нэрэмжит гурав дахь удаагийн нөхөрсөг тэмцээнд БНСУ-ын 80, Зуунмод сумын 40-өөд хүүхэд  тав хоног өрсөлдөж дүнгээ гаргана.
 
Сумын засаг дарга Ж.Цэндсүрэн тэмцээнийг нээхдээ  шинэ тутамд хөгжиж буй энэ спортыг орон нутагтаа хөгжүүлэх, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх ажилд тусалсан БНСУ-ын "Хайрын дэлбээ" ТББ, KIA тайгерс, KIA авто машин, "Сэлвэшн Арми" ТББ,  Монголын бейсболын холбоо болон  "BONN" компаний хамт олонд талархаж буйгаа илэрхийллээ.
 
Энэ үеэр дээрх компани, ТББ-даас сумын бейсболын багийн хүүхдүүдэд иж бүрэн  хувцас  хэрэглэл гардуулсан юм. Бейсболын багийн 12 хүүхдийг Монголын бейсболын холбооны шалгуураар сонгон бүрдүүлжээ.
 
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг