sonin.mn
 "Очир" ХХК, Монголын гольфийн холбоотой хамтран Монголын гольфийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 22-нд  зохион байгуулжээ.
Тэмцээний эцсийн дүнгээр, 83 цохилт гүйцэтгэсэн амжилтаар Л.Дорж түрүүлэн хоёр дахь удаагаа улсын аварга болсон бол хоёрдугаар байранд 86 цохилтоор Н. Цогтоо удаалжээ.
 
Харин тэмцээний хамгийн ахмад тамирчин Д. Амарсайхан 90 цохилт гүйцэтгэсэн амжилтаар гуравдугаар байранд орсон байна. Мөн тус тэмцээний “Handicap”-ын төрөлд өрсөлдсөн тамирчдаас С.Хөдөлмөр, Д.Жаргалсайхан, Ч.Ганболд нар эхний 3 байрыг эзэлжээ.
 
Түүнчлэн "Nearest" буюу туганд хамгийн ойр буулгасан тамирчнаар Ц. Сэдваанчиг /2.45 м/ шалгарсан бол "Longest" буюу хамгийн хол цохисон тамирчнаар Л. Дорж /225 м/ нар шалгарсан байна.
 
Эх сурвалж: "Монцамэ" Агентлаг