sonin.mn
Хөвсгөл аймгаас ирээдүйн шилдэг тулаанч боксчдыг төрүүлэх зорилготой 2009 онд байгуулсан “Чингүүн” клубт 20 гаруй хүүхэд боксоор  тогтмол хичээллэж байна.
 
Ирэх сард нийслэл хотноо болох Монголын хүүхдийн спартакиадад оролцох тамирчдыг дасгалжуулахаар Тулааны урлагийн зөвлөх, Мэргэжлийн боксын дэлхийн аварга МУГТ Ч.Цэвээнпүрэвийг урьж мэргэжлийн заавар зөвлөгөө авч бэлтгэл туршлага солилцож  байна.
 
Тус аймаг үндэсний 6, орчин үеийн 28 нийт 34 спортын төрлийг хөгжүүлж байгаа бөгөөд Монголын хүүхдийн спортын 5-р их наадамд 100-гаад тамирчин 20 гаруй багш дасгалжуулагч оролцохоор бэлтгэлээ базааж байгаа ажээ.
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг