Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нар сар бүрийн ээлжит мэдээллээ сэтгүүлчдэд өглөө.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд энэ зун тохиосон Ардын хувьсгалын 94, аймаг байгуулагдсаны түүхт 84 жилийн ойн баяр наадам, Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх ёслол, Төвийн бүсийн хурд 2015 наадам, Арвайн хүрээний Бандид ламтны 6 дугаар дүрийн гэгээнтэн Дэнзэнжамъянлодонд Баторшил өргөх ёслолын талаар мэдээлэл хийв.
Тухайлбал аймгийн баяр наадамд 17 настай залуу бөх түрүүлж аймгийн Арслан цол хүртсэнийг түүхэнд бичигдэх ховор үйл явдал хэмээн онцоллоо.
Мөн Өндөр гэгээн Г.Занабазарын түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулж Баторшил өргөх даншиг наадам зохион байгуулсан нь гэгээнтнийг төр нийгэм, шашин, соёл урлагийн гарамгай зүтгэлтэн болохыг олон нийт, залуу хойчдоо таниулах зорилготой байсныг дурдав. Уг арга хэмжээнд Засгийн газраас 580 сая төгрөг, орон нутгаас 320 сая төгрөг зарцуулсан байна.
Мөн Арвайн хүрээний Бандид ламтны 6 дугаар дүрийн гэгээнтэн Дэнзэнжамъянлодонд Баторшил өргөх ёслолд Төвдийн төрийн Чойжин лам хүрэлцэн ирж Өвөрхангай аймгийн ард түмний нас буяныг тэгшитгэх зорилгоор “Насны авшиг”, аюул осол, муу зүйлээс хамгаалах “Пүрэвийн ван” номуудыг айлджээ. Түүнчлэн Гандантэгчэнлин хийдийн томоохон гавж, Ганданпунцоглин хийд, сумдын хийдийн хамба, лам хуврагууд оролцсон байна.
Мөн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Д.Цэрэнтогтохын оршуулгын ажлыг аймгийн хэмжээнд ёслол хүндэтгэлтэйгээр зохион байгуулсан болохыг мэдэгдлээ. Талийгаачийн хувьд нэг талаараа хувь хүн боловч нөгөө талаараа Өвөрхангай аймгаас төрсөн ноён оргилуудын нэг тул оршуулгын арга хэмжээг ёс журмын дагуу сайтар зохион байгуулахыг эрмэлзсэн гэдгийг уулзалтын үеэр аймгийн удирдлагууд хэлж байв.
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Hairan ulsiin hurunhuur sdakuud baruun solgoigui naadaj bnaa! Udahgui urnii asuudalaas bolj ulsaaraa dampuurch magadgui baihad naadahaas uur shidgui ardchilsan darga nar zailaasai.
Аваргыг төрсөн нутагт нь хөдөөлүүлсэн юм уу.Тэгвэл ч Өвөрхангайд бөхийн удам тасрахгүй нь ээ.Урьд нь мөн Өвөрхангайн хүн болох их эрдэмтэн Чой.Лувсанжав тайж нутагтаа ясаа тавиулсан түүхтэй.Залгаа нутгийн Чуваамид гуай мөн нутагтаа тавиулсан гэсэн.Явж явж энэ Ар,Өвөрхангайнхан чинь ухаантай хүмүүс юм биш үү.Алтан Өлгийд очно гэж тэнэгтэлгүй төрсөн нутагтаа ясаа тавьдаг,аан.
Naadamynxaa tailang boloxoor mon ch durtai tawij bn oo, kkk
Mongol behiin tyyhen deh garamgai abragiin orsyylagiig zeb hyndlel erhem buyanaar gyizetgen hyndlel ergesen ni Eberhangaichyyd hyn saitai saihan ard tymen yum aa!!hemeen bodoj syyna!tednii buyaniig dagaj aimag oron ni hyn ard ni gyalalzan eedreg yabah biz ee!
Uls aimgaa hogjyyl muhar sysgees hol bai
Huduuni malnuud ter ih munguur huuhdiin tsetserleg barihgui idej uugaad duusjee muhar suseg gazar avch tuvd chig boloh vii dee
Yun gegeen gej hudlaa huli gegeen todoruulj baih imàa dalai lamiin buunii nohoi
Оюуны хоосрол бүү тэнэглээч
Бөхчүүдээс Монгол Улс -д 1 төгрөг оруулдаг хүн байна уу. Харин хэдэн зуун саяар нь авдаг хүмүүсийн дотор олон бөх явааг бүгдээрээ харж байгаа.Тэгээд болоогүй мөнгөтэй хүмүүсийг мөнгөгүйгээс нь хамгаална.
Энд чинь хийж бүтээсэн юм байна уу? дандаа л улсын мөнгө үрэн таран хийсэн мэдээлэл байна. ХЯМРАЛТАЙ ЭНЭ ҮЕД ЮУН НАДАМ ШУУДАМ БЭ.