sonin.mn

ХОНКОНГ. /CNN/. Японы ойрын зайн гүйлтийн тамирчин Хидэкичи Миязаки 105 нас нэг хоногтой байхдаа Гиннесийн дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

Хидэкичи Миязаки нь дөрвөн хүүхэд 10 ач, зээтэй бөгөөд тэрбээр 100 метрийн гүйлтэд 42.22 секундийн амжилт гаргаж, Гиннесийн номд “дэлхийн ойрын зайн хамгийн өндөр настай гүйгч” гэж бүртгэгдсэн байна.

“Өнгөрсөн шөнө би маш сайн амарсан. Амжилтад хүрэхийг их хичээсэн” гэж тэрбээр ярив.

“Миязаки 1910 оны есдүгээр сарын 22-нд төрсөн бөгөөд тэрбээр дэлхийн I дайн дуусахад найм, Япон ялагдаж II дайн дуусахад 34 настай байжээ. Түүнтэй хамт Японы уламжлалт “Го” даам тоглодог байсан найзууд нь нас барсны дараа буюу 90 гаруй наснаасаа эхэлж тэрбээр гүйх болсон байна” гэж Гиннесийн номд бичжээ.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг