sonin.mn

БУЭНОС-АЙРЕС. /Xinhua/. Аргентины хөл бөмбөгийн од Лионель Месси бэртэл авч, үндэсний шигшээ багын бүрэлдэхүүний хамт 2018 оны ДАШТ-д оролцох боломжгүй болсноор, Аргентины шигшээ баг Өмнөд Америкийн хамгийн үнэ цэнэтэй баг гэсэн цолоо алдаж байна.

“Барселона” багийн довтлогч Лионел Месси болон “Риал Мадрид”-ын довтлогч Криштиану Роналду нар нь дэлхий дээрх хамгийн үнэ цэнэтэй тоглогчид бөгөөд Мессигийн зах зээлийн үнэ 134 сая доллар гэж мэргэжлийн хөл бөмбөгийн “Transfermarkt” цахим хуудсанд нийтэлжээ.

Ингэснээр ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалт эхлэхэд Өмнөд Америкийн хамгийн үнэ цэнэтэй багаар Бразил тодрох болж байна. Тус улсын шигшээ багийг 465 сая доллароор үнэлсэн байна. Бразилын шигшээ багийн од тоглогч Неймар байхгүй байгаа хэдий ч тус багийн зах зээлийн энэ үнэ Аргентины одоогийн шигшээ багын зах зээлийн үнээс 25 сая доллароор илүү байна.

Месси бэртэл авснаар, Серхио Агуэро Аргентины хамгийн үнэ цэнэтэй тоглогч болсон байна. Түүний зах зээлийн үнэ 67 сая долларт хүрчээ. Түүний араас Анхель ди Мария /56 сая доллар/ оржээ.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг