sonin.mn
НАМЗХ-ноос зохион байгуулсан “ЭРҮҮЛ МОНГОЛ ЗАЛУУ” эв нэгдлийн спортын их наадам 10.20-ноос 11.20-ны хооронд сум, дүүрэг, аймаг, нийслэлийн хэмжээнд явагдаж, 11.28-29-нд Улаанбаатар хотноо орон нутгаас шалгарсан шилдгийн шилдгүүдийн дунд тунч өрсөлдөөнтэй явагдаж өндөрлөлөө.
 
Их наадмын орон нутгийн анхан шатанд спортын 5 төрөлддавхардсан тоогоор 40000гаруй залуучууд хамрагдсан бол нийслэл хотноо болсон 3-р шатны шигшээ тэмцээнд 900 гаруй тамирчид оролцон 414 багц медалийн төлөө өрсөлдөж аваргуудаа тодруулсан сайхан наадам боллоо.
 
Их наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагаанд НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, ЕНБДарга С.Мөнгөнчимэг, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, О.Содбилэг, Н.Энхболд, Д.Сумъяабазар, Хөдөлмөрийн сайд асан С.Чинзориг, МАН-ын Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, НАМЗХ-ны УЗ-ийн гишүүд оролцлоо.
 
Төрөл тус бүрт шалгарсан шилдгүүд:
 

 

Тэмцээний

төрөл

Хүйс

Алт

Мөнгө

Хүрэл

1

Дартс

Эр

Нийслэл

Ш.Ган-Эрдэнэ

Дундговь

Н.Шижирболд

Хэнтий

С.Энхтайван

Эм

Нийслэл

Ш.Эрдэнэтуяа

Завхан

Г.Отгонтуяа

Дорноговь

Г.Энхтуул

2

Шатар

Эр

Орхон

Н.Баттулга

Хэнтий

Б.Энхбаяр

Төв

Ч.Батбаатар

Эм

Орхон С.Энхжин

Хэнтий

Г.Болорсан

Дархан-Уул

Т.Март

3

Ширээний

теннис

Эр

Нийслэл

Ө.Лхагва-Эрдэнэ

Сэлэнгэ

А.Бэлгүдэй

Орхон

О.Галтмөндөр

Эм

Орхон

П.Цэнгэлмаа

Төв

Б.Урантогос

Нийслэл

Ц.Оюун-Эрдэнэ

4

Гар бөмбөг

Эр

Дархан-Уул аймаг

Ховд

Нийслэл

Эм

Нийслэл

Өмнөговь

Дархан-Уул

5

Сагсан

бөмбөг

Эр

Хэнтий

Өвөрхангай

Завхан

Эм

Дархан-Уул

Орхон

Нийслэл

 
Гар бөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогч Дархан-Уул аймгийн Ц.Мөнхдөл, эмэгтэй шилдгээр Нийслэлийн А.Алтангэрэл, сагсан бөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогчоор Хэнтий аймгийн О.Эрдэнэцогт, эмэгтэй шилдгээр Дархан-Уул аймгийн Б.Намуунзул нар тодорлоо.Их наадамд  багийн дүнгээр Нийслэл хотын баг тамирчид 4 алт, 3 хүрэл нийт 30 оноогоор тэргүүн байр, Орхон аймаг 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл нийт 40 оноогоор хоёрдугаар байр, Хэнтий аймаг 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл нийт 43 оноогоор гуравдугаар байранд тус тус шалгарсан юм.
 
Улсын хэмжээнд анх удаа бүх сум, дүүрэг, аймаг, нийслэлийг хамарсан 3 үе шат бүхий залуучуудын тэмцээн зохион байгуулагдаж байгаа нь тус наадмын онцлог юм. Сумаасаа шалгарснууд нь аймагтаа очин өрсөлдөж, аймагтаа болсон тэмцээнээс шигшээ багаа бүрдүүлэн энд хүрэлцэн ирж оролцож байгаа тул нутаг нутгийн спортын шилдгүүд хуран цугласан сайхан наадам боллоо.
 
Тэмцээний бас нэгэн онцлог зүйл нь ирэх жилийг бэлгэдсэн их наадмын бэлэг тэмдэг болсон бяцхан сармагчин байсан нь аргагүй л их наадмын  илтгэж байлаа. Наадамд оролцогч нутаг нутгийн залуучууд дараа жилийн наадамд даагаа нэхнэ, дахиж хожно гэсээр хоорондоо эргэн уулзахын мэнд хүргэн өндөрлөлөө.