sonin.mn

Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ баг өнөөдөр ОХУ-ын Красноярск хотноо И.Ярыгиний нэрэмжит ОУТ-д оролцож байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 58 кг-д П.Орхон алтан медалийн төлөө Японы алдарт бөх Каори Ичотой хүч үзнэ.

Тус тэмцээний эхний өдөр 53, 58, 60, 69 кг жингийн барилдаанууд ширүүн өрсөлдөөн дунд өрнөж байна. Манай шигшээ багийн гишүүн Пүрэвдоржийн Орхон /эмэгтэй, 58 кг/ хагас шигшээд ОХУ-ын А.Посельскаяг ялж аваргын төлөө барилдахаар боллоо.

Каори Ичо зоны аваргын төлөө Э.Гантуяатай барилдаж онооны илүүгээр ялав. Э.Гантуяа эхлээд хөлийг нь авсан ч оноо болгож чадаагүй бөгөөд алдарт аваргаас аргагүй л туршлага дутаж байв. Залуу бөх Э.Гантуяа хүрэл медалийн төлөө барилдана.

Харин эмэгтэйчүүдийн 53-кг-д хүч үзэж Э.Сумьяа ОХУ-ын бөхөд 1 онооны зөрүүгээр ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг