sonin.mn

Монголын Бүх ард Түмний спортын XIV их наадам, Сүхбаатар дүүргийн IX наадмын насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд ерөнхий боловсролын 6 дугаар сургууль дээр амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд нийт 15 хорооны 29 тамирчин оролцож, эрэгтэйчүүд хагас швейцарь тоглолтоор, эмэгтэйчүүд тойргийн журмаар уран нүүдэл, авхаалж самбаагаа сорьсон юм. Ингээд эрэгтэйчүүдээс I байртXIX хорооны, 2917 рейтинг оноотой тамирчин, МУГД П.Жигжидсүрэн, II байрт IX хорооны иргэн Л.Идэрзана, III байрт XIX хорооны, 1.970 рейтинг оноотой тамирчин М.Мөнхтуяа нар орлоо. Харин эмэгтэйчүүдээс I байртIII хорооны иргэн Г.Цэгмид, II байрт IX хорооны иргэн С.Нэргүй, III байрт XII хорооны иргэн Д.Сарнай нар тус тус шалгарч өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнуулсан юм.