sonin.mn

Парисын "Их дуулга"-д оролцох Монголын жүдочид эх орноосоо мордсон бөгөөд энэ сарын 6-7-нд болох тус тэмцээнд 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна.

Манай улсаас 20 бөх хүч, ур чадвараа сорих юм. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш О.Балжинням, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нар баг тамирчдаа удирдан оролцоно. Парисын "Их дуулга"-д зодоглох Монгол Улсын шигшээ багийг танилцуулж байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг,  ОУХМ Д.Алтансүх, 73 кг-д С.Ням-Очир гавьяат, ОУХМ Г.Одбаяр, 81 кг-д ОУХМ Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар 90 кг-д ОУХМ Л. Отгонбаатар, -100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр, +100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн нар хүч үзэх бол эмэгтэйчүүдээс 48 кг-д М.Уранцэцэг гавьяат, 52 кг-д М.Бундмаа гавьяат, ОУХМ А.Цолмон, 57 кг-д Д.Сумьяа гавьяат, 63 кг-д Ц.Мөнхзаяа гавьяат, ОУХМ Ц.Цэрэннадмид, 70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал -78 кг-д ОУХМ П.Лхамдэгд, +78 кг-д ОУХМ О.Жавзмаа нар барилдана.

Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг