sonin.mn

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос зохион байгуулсан ахмадын футзалны аварга шалгаруулах тэмцээний хамгийн ахмад буюу 60-аас дээш насны аваргын алтан медалийн эздээр “Сансар” баг тодорлоо.

Энэ удаагийн тэмцээнд таван насны ангилалд нийт 50 баг өрсөлдсөн юм. Тус багийг анх 10 жилийн өмнө үүсгэн байгуулсан Монгол Улсын анхны сансрын нисгэгч, Улсын баатар Ж.Гүррагчаа уг аваргын шагналыг нь гардуулав. “Сансар” баг 10 жилийн өмнө зохион байгуулдаг байсан “Од” тэмцээнд тогтмол оролцдог байжээ. Ийнхүү МХБХ-ноос зохион байгуулсан футзалны аварга шалгаруулах тэмцээний хамгийн ахмад насны ангилалд тэд шилдэг гэдгээ харуулж, аваргын цом өргөв. Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь Монгол Улсаас сансарт ниссэн анхны, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч юм.

Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг