sonin.mn

Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны Тэргүүлэгчдийн 2 дугаар хуралдаанаас "Дүнжингарав-2016" Төвийн бүсийн хаврын уралдааныг 2016 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Цагаан хөтөлд зохион байгуулахаар товложээ.

Мөн Хангайн бүсийн хаврын уралдааныг 2016 оны гуравдугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймагт, Монголын уяачдын баяр-Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-VII” уралдааныг 2016 оны долдугаар сарын 24-ны өдөр Хүй долоон худагт, Говийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Говь-Алтай аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Хэнтий аймагт, Хангайн бүсийн зуны уралдааныг Орхон аймагт 2016 оны долдугаар сарын 30-31-нд зохион байгуулахаар товлож Монгол Улсын Засгийн газарт өргөн барилаа.