sonin.mn
АНУ-ын Сан Диего хотноо 75 мянган долларын шагналын сантай дэлхийн шилдэг 24 тамирчны дунд "Extreme Memory Tournament" ой тогтоолтын халз тэмцээн ирэх зургадугаар сард болно.
Тус тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 7 тамирчин сар гаруйн хугацаанд үргэлжилсэн урьдчилсан шатны тэмцээнээс шалгарч оролцох эрхээ авсан билээ.
Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх болон өнгөрсөн жилийн тус тэмцээний нэг төрөлд дэлхийн дээд амжилт тогтоосон ОУ-ын Мастер Т.Энхжин нар ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид учир энэ удаагийн тэмцээнд хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй болжээ.
Манай багийн бүрэлдэхүүнд ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан, Э.Пүрэвжав, Их Мастер Б.Шижир-Эрдэнэ, ОУ-ын Мастер З.Цэцэгзул, ОУ-ын Мастер А.Анударь нар багтжээ.
Дашрамд дурдахад, тэмцээнд манай таван тамирчнаас гадна Монгол гаралтай Шведийн тамирчин ОУ-ын Их Мастер А.Янжаа оролцох аж.
Ж.Болор
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг