sonin.mn
Грекийн Халкидики хотноо болсон Сонирхогчдын дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс Энхсайханы Хулан 9 өргөөс 7.5 хожлоор түрүүлэн эрэгтэй, эмэгтэй төрөлд хос алтан медалийн эзэн болж Олон улсын шатрын холбооны мастерын болзол хангалаa.
 
Ийнхүү Монголын баг тамирчид өмнөх жилүүдийн амжилтаа бататган 4 дэх сонирхогчдын шатрын дэлхийн аварга тамирчин төрлөө. Тэрбээр 2000 хүртэлх ангилалд оролцсон бөгөөд МУБИС-ийн оюутан, шатрын спортын мастер юм.
 
Харин 2300 хүртэлх ангилалд "Мончесс" клубын шатарчин Г.Ганцоож 6.5 хожлоор хүрэл медаль хүртлээ. 1700 хүртэлх ангилалд "Хос мастер" клубын шатарчин Н.Цогзолмаа 4.5 хожлоор эмэгтэй төрөлд мөнгөн медалийн эзэн болжээ.
“Хос мастер” клубын шатарчин Т.Баян-Очир хамгийн шилдэг залуу шатарчны шагналыг хүртсэн байна.
 
Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг