sonin.mn

 

Өсвөр үеийн “Asashoryu Cup-2016” олон улсын тэмцээн хоёр дахь удаагаа 2016 оны тавдугаар сарын 7-8-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.
 
Энэ удаагийн чөлөөт бөхийн тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Б.Төмөрбаатар ажиллана. Тэмцээн хөвгүүдийн 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100 кг, охидын 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70 кг жин тус бүрээр аваргыг тодруулна. Жингийн зөрүү нь 2 кг байж болно. Жин тус бүрт алтан медаль хүртсэн бөхийг 500, мөнгөн медаль хүртсэн бөхийг 300, гуравдугаар байр эзлэсэн бөх бүрийг 200 ам.доллараар урамшуулна.
 
ДБНХ-ноос техникийн төлөөлөгчөөр олон улсын шүүгч Мирослав Гочев /Болгар/ ажиллах юм. Мөн БНСУ-аас шүүгчид ирнэ. Ази тивд зохион байгуулдаг өсвөр үеийнхний ганц гэж болох энэ тэмцээнд БНХАУ, БНСУ, ОХУ-аас өсвөрийн бөхчүүд ирж барилдана.
 
Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг