2016 оны Бразилийн Олимпийн наадмын өмнө Орос улсын гар бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Дэлхийн хоёр удаагийн аварга Екатерина Гамова зодог тайлж байгаа тухайгаа зарлав.
Тэрээр лхагва гаригт “Матч” телевизийн сувгаар энэ тухайгаа “ Намайг тамирчны хувьд төлөвшихөд минь гар бие оролцсон бүх хүмүүст баярлалаа. Би өөрийн карьерыг дуусгахаар шийдээд байна. Ингэсэн нь ч зөв. Энэ бүгд амаргүй олдсон” хэмээв. Тэрээр түүний биеийн байдал Бразилийн наадамд оролцох боломжгүй болсон тухай“ ярьжээ.
Өрнөдийнхөн хоёр метр 02 см өндөртэй 35 настай Катя Гамоваг “Геймова “буюу тоглолтыг дуусгадаг хэмээн нэрлэдэг билээ. Түүний энэхүү их спортоос явах болсныг зарим хүн, нөхөр нь түүний өвдөг өвддөгтэй холбон ярьж байхад зарим хэвлэлүүд Екатерина Гамоваг ирэх Олимпийн наадмын үндсэн шигшээнд оруулаагүйтэй холбон ярьж байна.
Түүнээс гадна Оросын эмэгтэй гар бөмбөгийн бас нэгэн хүчтэй тамирчин буюу Олимпийн хоёр удаагийн аварга Любовь Соколова мөн зодог тайлж буйгаа мэдэгдэв. Тэрээр “ Би хөлний тавагны мэс засал хийлгэх гэж байгаа. Ерөнхий эмч Юрий Николаевич Маричевтэй ярилцаж байдлаа тайлбарласан. Би спортод цэг тавьсан, шигшээд очихгүй. Ийм тавагтай би бэлтгэл сургалтыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй. Олимпийн наадамд явахын тулд бэлтгэл сургалтыг хангалттай хийх ёстой. Гэтэл би бүрэн дүүрэн бэлтгэл дасгал хийж чадахгүй байгаа, иймд би хэн хэгний байрыг эзэлмээргүй байна. Ингээд их спортын зодог тайлж байна. Клубт ч тэр, шигшээдээ ч тэр карьераа дуусгаж байна” хэмээн Соколова мэдэгджээ.
Москва хот. А.Огторгуймаа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Uneheer aguu tamirchid shuu. Ekaterina velikaya gej delhiin voleiball iin ertunts urgumjildug
Bid nart yamar hamaa bn
"Надад ямар хамаа байна?" гээч. Спорт сонирхдог хүмүүст сонирхолтой, шинэ мэдээлэл байна.
Жинхэнэ мал! Бидэнд хамаатай чамд бол хамаагүй илжиг гуай!
Gamovag demjdeg bailaa, odoo neg hesegtee uzeh sonirhol turuhgui baih daa
Тоглолтыг нь узэхэд сайхан тамирчид. Уун дээр Бразилийн 2 гайхамшигт хуухэн. Нэр нь орж ирэхгуй байна. Спорт улс тереес хол бол бур гое.
Одоо гарч ирж байгаа Казакийн сайхан тоглогч байгаа даа.
Наталья Сафронова гое ч хуухэн байсан, сайн ч тамирчин байсан.