sonin.mn
Швейцарь улсад болсон залуучуудын дугуйн олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Батсайханы Тэгшбаяр түрүүлж, эх орныхоо төрийн далбааг мандууллаа.
 
Тэрбээр “Track Mongolia” төслийн хүрээнд Олон улсын дугуйн холбооны дэргэдэх Дэлхийн дугуйн төвд бэлтгэлээ базааж байгаа юм. Манай тамирчин Б.Тэгшбаяр ирэх долоо хоногт “Track” төрлөөр уралдана.
 
Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг