sonin.mn
Бразилийн Рио де Жанейро хотод болох олимпын наадамд сонгомол бөхийн төрлөөр улсаа төлөөлөн оролцох Энэтхэгийн бөх Хардийп Сингхийн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе. Тэрбээр энэтхэгээс 12 жилийн дараа анх удаа сонгомол бөхийн төрлөөр олимпод оролцох эрх авсан тамирчин гэдгээрээ онцлог юм.
 
-Зуны олимпын XXXI наадам таны анхны олимп, мөн 12 жилийн дараа анх удаа улсаа төлөөлөн оролцох эрх авсан гэдгээрээ илүү онцлог болж байна. Та сэтгэгдлээ хуваалцана уу?
 
-Миний амьдралд тохиолдож буй онцгой үйл явдал учраас маш их ач холбогдол өгч байгаа. Өмнө нь бүс, тивийн олон тэмцээнд оролцож байсан ч олимпын эрх авснаасаа хойш өөртөө итгэх итгэл минь нэмэгдсэн. Өдөр бүрийг өмнө нь мэдэрч байгаагүй шинэлэг, сэтгэл хөдөлгөм байдлаар эхлүүлэх сайхан байна. Манай улсын хувьд сонгомол бөхийн спортын хөгжил тааруу гэж хэлж болно. Тийм учраас олимпод амжилт гаргаад залууст энэ спортоор хичээллэх хүсэл тэмүүлэл өгч, үлгэр дуурайл болохыг хүсч байна.
 
-Тайландын Бангкокт болсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний шигшээд Ираны бөх Мэхди Алияаритай таарсан оноолт хэр санагдсан бэ?
 
-Чансаагаараа дээгүүрт бичигддэг Азийн шилдэг бөх Мэхди Алияаритай шигшээд барилдах амаргүй байсан. Хэдий түүнд ялагдсан ч тивийн аваргаас мөнгөн медал хүртсэндээ баяртай байна. Мэхдид хожигдсон ч яагаад ч юм үүнээс илүү том дэвжээн дээр өөрийгөө харуулж чадна гэсэн бодол төрсөн. Сэтгэл санааны хувьд ч их тогтвортой байлаа.
 
-Астанад болсон Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээнд Казахстан, Туркменистаны бөхтэй хагас шигшээ, шигшээд барилдсан. Өрсөлдөгчид хэр байв?
 
-Хоёр барилдаан ер нь ижил болсон гэж бодож байна. Хагас шигшээд Казахстаны бөх Маргулан Ассембековтой барилдахад ижил тактик боловсруулсан юм шиг санагдсан. Миний хувьд ядраах тактиктай байсан. Өмнөх барилдаанаас 1 ч болсон уу тэр нэлээд 1 цуцсан учраас би түвэггүй буулган авсан.
 
-Хятадын тамирчин Шиао Дитай аваргын төлөө барилдсан. Тохойндоо бэр-тэлтэй хэрнээ дэвжээнд гарч байгааг тань харах бахархмаар байсан шүү.
 
-Баярлалаа. Бүхтамирчин зорьсон зорилгынхоо төлөө тэмцдэг шүү дээ. Астанагаас өмнө, Азийн аваргын үеэр тохойндоо бэртэл авсан юм. Хагас шигшээд шал-гарах үед бэртэл минь сэ-дэрч их өвдсөн. Тэр үед дасгалжуулагч багш улам хүндрүүлэхгүй байх хэрэгтэй, сайн бодож хөдлөөрэй гэсэн. Би Шиао Дид ялагдаж бас л мөнгөн медаль авсан.
 
-Энэтхэгийн түүхэнд сонгомол бөхөөр олимпод оролцох зургаа дахь та-мирчин нь болж байна. Улсынхаа сонгомол бөхийн цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
 
-Манай улсад сонгомол бөхийн спорт тийм ч их дэлгэрээгүй. Энэ спортын хөгжилд бага ч гэсэн хувь нэмрээ оруулахаар зүтгэж байна. Олимпын наадмаас медаль авч, залууст сурсан мэдсэнээ хэлж өгч, олуулаа тэмцээнд оролцдог болмоор байна. Гэхдээ бид энэ эрчээрээ зүтгэвэл спортын хөгжил тун удахгүй шинэ төвшинд хүрэх байх.
 
-Олон улсын чанартай томоохон тэмцээнд өндөр амжилт үзүүлэхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ?
 
-Зүгээр сууж байгаад ялалт байгуулна гэж байхгүй. Миний ард гэр бүл, найз нөхөд, багш дасгалжуулагч гээд олон хүн байгаа. 2013-2015 оны сонгомол бөхийн 98 кг-ын жинд улсынхаа аварга болсон. Дараалсан амжилт үзүүлснээр өөртөө итгэх итгэл минь нэмэгдэж, бөхийн спортод дурлах болсон. Мөн гэр бүлийнхний минь хандлага надад нөлөөлсөн. Тэд надтай энгийн л харилцдаг ялсан ч, ялагдсан ч хүү, ах , дүү гэдэг утгаараа тоохгүй байдаг нь надад улам их хичээх сэдлийг төрүүлдэг.
 
-Спортын энэ төрлөөр хичээллээдтийм чудаагүй. 2009 онд өсвөрийн аваргын тэмцээнд оролцож га-раагаа эхэлж байсан байх аа?
 
-Тийм ээ. 2009 онд чөлөөт бөхийн ангилалд орж байсан. Тэр үед дасгалжуулагч Ранбир багш сонгомол бөх чамд илүү тохирно гэж хэлж байсан.
 
-Бидэнд гэр бүлийнхнээ танилцуулна уу?
 
-Манай гэр Дохла тосгоны Харяана дүүрэгт байдаг. Аав минь фермэр хүн. Би нэг эгч, нэг эрэгтэй дүүтэй айлын дунд хүүхэд. Эгч, дүү нар минь гэр бүл зохиож тусдаа гарсан.
 
-Та энэ жил 26 нас хүрч байна. Бага дүү тань гэрлэсэн гэлээ. Ойрын хугацаанд гэр бүлийн амьдрал зохиох төлөвлөгөө бий юу?
 
-Ойрын гурав, дөрвөн жилд хурим хийх төлөвлөгөө байхгүй. Миний хувьд олимпын наадам хамгийн чухал. Гол анхаарлаа спортдоо хандуулж байна.
 
-Таныг улсын байгууллагад ажилладаг гэсэн?
 
-Би төмөр замд ажилладаг. Гэхдээ одоо бол олимпын бэлтгэлээ шаргуу базааж байна.
 
А.Даваахүү
Эх сурвалж: "Монголын үнэн"сонин