sonin.mn
 
Чех улсад болж байгаа олон улсын боксын Гран при тэмцээний 56 кг-д өрсөлдөж байгаа ОУХМ Х.Энх-Амар болон 60 кг-д хүч үзэж буй ОУХМ Э.Цэндбаатар нар хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө өрсөлдөхөөр болов.
 
Манай улсын боксын шигшээ багийн тамирчид гурван хэсэг болж, Ази, Европ, Америк тивд тулалдаж байна. Энэ жил 47 дахь удаагаа болж буй Чехийн олон улсын тэмцээнд 15 орны 70 гаруй боксчин хүч, ур чадвараа сорьж байна. Х.Энх-Амар эхний даваанд Словакийн Танкот Виляамийг 3:0-ээр, 75 кг-д ОУХМ Н.Шинэбаяр Каваллеро Салваторег 2:1-ээр, 81 кг-ын С.Эрдэнэбаяр Израйлийн М.Артемыг 3:0-ээр тус тус ялсан юм.
Харин 81 кг-д С.Эрдэнэбаяр хоёрын даваанд Словакийн С.Матустай учраа таарч ялагдсан байна.
 
Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг