sonin.mn
Монголын үндэсний бөхийн холбоо, Хүнсний манлай үйлдвэр "Арвайн үндэс" компаниас уламжлал болгон зохион байгуулдаг “Арслан” цолны хүндэтгэлийн барилдаан энэ сарын 22-ны ням гарагт болно.
 
Хэдхэн хоногийн өмнө “Гарьд” цолтонд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан болж Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэжээ. Ноднин жил болсон “Арслан” цолонд хүндэтгэл үзүүлэх 25 дахь удаагийн барилдаанд П.Бүрэнтөгс арслан түрүүлж, уран барилдаант харцага Ө.Даваабаатар үзүүрлэж, Н.Батсуурь арслан, Б.Пүрэвсайхан харцага нар их шөвөгт шалгарч байсан юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг